Интернэтээр мөнгө гуйвуулдаг “Pay Pal” компани “WikiLeaks” сайтад хандивлаж буй мөнгийг гуйвуулахаа зогсоож, сүлжээн дэх дансыг нь хааснаа мэдэгджээ.
Нууц материалыг хулгайлж нийтэд дэлгэсэн тэдний хууль бус үйлдлийг дэмжихгүй хэмээн компанийн удирдлага мэдэгдсэн байна. Уг системээр дамжуулан Исланд, Швед, Францын иргэд болон байгууллагууд “WikiLeaks”–д хандив өргөдөг.
Тус сайтын санхүүгийн эх үүсвэрийн 80 хувь нь хандиваас бүрддэг бөгөөд Жулиан Ассанжийг Интерполоор эрэн сурвалжилж, ажилтнуудыг нь элдвээр шахан хавчиж байгаа энэ үед хүмүүс хандивын мөнгө хугацаандаа орж ирээгүй тохиолдолд сайт дампуурна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.