ХБНГУ-ын Вау Холландын сан хакеруудын “Chaos Computer Club”-тай хамтарч “WikiLeaks” сайтад 750 мянган евро хандивлахаар болжээ.
Тус сан Жулиан Ассанж болон сайтын ажилтнуудад санхүүгийн туслалцаа үзүүлдэг гэсэн мэдээлэл гадаадын зарим хэвлэлүүдэд гарч байсан.
Түүнчлэн Германы хакерууд нэгдэж “Wikileaks” сайтад туслахыг уриалсан сурталчилгааг интернэтэд тавихаар төлөвлөж байгаа гэнэ.