Кенийн Зам тээврийн сайдын тушаалаар ирэх онд тус улсын бүх авто тээврийн хэрэгсэл GPSтэй болох нь. Яамны хэвлэлийн төлөөлөгч Битанге Ндемогийн мэдэгдсэнээр ирэх хоёрдугаар сараас эхний ээлжинд бүх нийтийн тээврийн хэрэгсэл машины GPS тэй болох аж.
Кенийн Зам тээврийн яамныхан хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний үр дүнд ийм шийдвэрт хүрсэн байна. Энэ төхөөрөмжийг машиндаа суурилуулахад 30.000 кени шиллинг буюу 300 орчим доллар төлөх хэрэг Кенийн жолооч нарт тулгараад байна.
Хачирхалтай нь, жолооч нар огтхон ч бухимдахгүй байгаагийн дээр хурдан GPS-тэй болохыг хүсэж байна гэж “Business daily” сонинд мэдээлжээ.
Ж.ТЭГШЭЭ