Ой санамжаа сайжруулахыг хүссэн хүмүүст алим идэхийг зөвлөж байна. Тархины эсийг хамгаалж, үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг бодис алимд агуулагддагийг АНУ-ын эрдэмтэд баталжээ. Өдөр бүр алим идэж шүүсийг нь ууснаар зөнөхөөс сэргийлнэ хэмээн тэд үзэж байгаа юм.