Египетийн Шарм-эль-Шейх хот дахь наран шарлагын газрын ойролцоо усанд сэлж байсан Оросын жуулчид руу аварга загас дайрчээ. “Интерфакс” агентлагийн мэдээлж буйгаар акул нэг эмэгтэйн нуруу, хоёр эрэгтэйн хөлийг хазаж гэмтээсэн байна.
Улаан тэнгисийн эрэг дэх Набк, Наама-бэй, Шарк-бэй наран шарлагын газарт очихийг хориглож, тусгай хамгаалалт гаргасан тухай хотын захиргаа мэдэгдсэн байна. Ямар төрлийн акул жуулчид руу дайрсан нь одоогоор тодорхой бус байгаа юм.