Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Казахстаны нийслэл Астана хотод боллоо. “Ит гэл, уламжлал, ил тод байдал, хү лээц” уриан дор зохион байгуулсан уг арга хэмжээнд НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, ТУХНО болон бусад улсын Төрийн тэргүүн нар оролцож, зэвсэгт мөргөлдөөн, газар нутгийн маргаан зэрэг аюулгүй байдлын олон чухал асуудлыг хэлэлцэв.
Дэлхийн анхаарлын төвд байгаа Афганистан, Кыргыз, Гүрж улсын байдлыг уг чуулганаар хөндөн, “Цөмийн зэвсэггүй дэлхий” тун хаглалд нэгдэхийг уриалжээ. Түүнч лэн Гүржийн Ерөнхийл өгч Ми хайл Саакашвили эх орны хоо бүрэн эрхт байдлыг үл хүн дэт гэсэн хэмээн Москваг буруутгасан аж.
56 орны төлөөлөгч оролцсон энэ уулзалт ын үеэр Европын аюулгүй байдал хам тын ажиллагааны байгууллагад бүтцийн шинэчлэл хийх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Мед ведев дэвшүүлсэн юм. Мөн Афганистанд тусламж үзүүлэх, аливаа зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралыг туулах, хүний эрх, эрх чөлөө, байгаль орчны бохирдол гэх мэт асуудлыг хэлэлцсэн байна.