“WikiLeaks” сайтын нийтэлсэн мэдээлэл олон улсад шуугиан тарина хэмээн эмээсэн Цагаан ордон уг бичиг баримтуудыг ямар замаар олсныг шалгаж эхэлжээ. АНУ-ын Төрийн департаментын сүлжээн дэх дипломат мэдээллийн сувагт цэргийн ажилтнууд нэвтрэхийг хориглосноо мэдэгдсэн байна.
Албаны шугамаар мэдээлэл дамжуулдаг сүлжээнд гаднын этгээдүүд нэвтэрч, хулгайлахаас сэргийлж ийм арга хэмжээ авч буй аж. Албан бус эх сурвалжид мэдээлснээр тодорхой хүрээнээс халих учиргүй байсан нууц бичиг баримтуудыг цэргийнхэн бусдад дамжуулсан байж магадгүй гэнэ.