Америкийн “Foreign Policy” сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Шилдэг 100 сэтгэгч”-ийн жагсаалтыг Уоррен Баффет, Билл Гейтс нар тэргүүллээ. Хоёрдугаар байрт Дэлхийн банкны тэргүүн Роберт Зеллик, Дэлхийн валютын сангийн захирал Доминик СтроссКан нар орсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бол ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель аравдугаар байрт оржээ.
Төр, нийгэм, энхийн үйлст хувь нэмрээ оруулан, оюуны чадавхи, сэтгэлгээгээрээ бусдыгаа хошуучилж буй хүмүүсийг шалгаруулдаг энэ жагсаалтад эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, утга зохиолын салбарт тэргүүлдэг 100 хүн багтсан юм.