Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын цэргийн хөлөг рүү халдсан Сомалийн далайн дээрэмчинд Виржини мужийн шүүх 30 жилийн хорих ял оноожээ. Уг нь АНУ-ын хуульд зааснаар халдлага үйлдсэн далайн дээрэмчнийг бүх насаар нь хорих ёстой байдаг ч цэргийн онгоцыг ачааных хэмээн эндүүрсэн дээрэмчин Жама Идле Ибрагим мөрдөн байцаалтын явцад буруугаа хүлээсэн болохоор ялыг хөнгөрүүлсэн хэмээн шүүгчид мэдэгдсэн байна. Сүүлийн зуун жилд анх удаа далайн дээрэмчнийг шүүж байгаа нь энэ бөгөөд Америкийн хууль сахиулагчид Жама Идле Ибрагимтай хамтарч ажиллахаар тохиролцсон аж.