Япон улсын Боловсролын яам сүүлийн гучин жилд анх удаа ханз үсгийнхээ жагсаалтыг шинэчилсэн байна. Тус улсад өргөн хэрэглэгддэг 1945 ханзнаас хэрэглэгдэхээ больсон тавыг нь хасаж, шинээр 196 шинэ ханз нэмснээр дунд сургуулийн сурагчид 2136 тэмдэгтийг сурах болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр шинэ ухагдахуунууд бий болсоор байгаагаас ийм шинэчлэлт хийсэн хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.