Пакистаны Карачи хотод сүйрсэн Ил-76 онгоцны ослын шалтгааныг тогтоохоор тусгай баг ажиллаж байгаа билээ. Пакистаны агаарын тээврийн газрын дарга мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дүнг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан Гүржийн “Sun Way” онгоцны дөрвөн хөдөлгүүрийн хоёр нь гэмтэлтэй байснаас осол гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 12 хүний аминд хүрсэн онгоцны сүйрлийн нарийн ширийнийг тодруулахаар Ил-76-гийн “хар хайрцаг”-ийг хайж байгаа тухай цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна.