Рио-де-Жанейрогийн хар тамхичдын үүргэгддэг Комплексу Алемао хороололд цагдаагийн ажилтнууд тусгай ажиллагаа явуулж “цэвэрлэгээ” хийжээ. Тэд хэдэн мянган оршин суугчийг хянаж, мансууруулах бодис наймаалдаг хар тамхины мафийнхныг баривчилсан байна.
Уг хороололд сүүлийн арван жилийн турш хууль сахиулах албаныхан хяналт шалгалт хийгээгүй бөгөөд гудамжинд байнга болдог буудалцаанд энгийн иргэд өртөх нь түгээмэл байжээ. Уг ажиллагааны үеэр цагдаа нар их хэмжээний хар тамхи, зэвсэг хураасан байна. Эмзэг бүлгийн иргэд голдуу амьдардаг Комплексу Алемаод одооноос цагдаагийн харуул гаргаж оршин суугчдын аюулгүй байдлыг хангах аж.