НҮБ-аас зохион байгуулж буй дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хэлэлцэх уулзалт Мексикийн Канкун хотод эхэллээ. Дэлхийн дулаарал, цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүүд болон байгаль орчны бохирдолтой тэмцэх арга замуудыг тэнд хэлэлцэж байна.
Ирэх сарын 10- ныг хүртэл үргэлжлэх уг чуулганд 15 мянган зочин төлөөлөгч ирж оролцож байгаа аж. Энэ арга хэмжээний хүрээнд цаг уурын өөрчлөлтөөс болж гамшигт нэрвэгддэг орнуудад тусламж үзүүлэх, ой мод суулгах болон газрын хөрсийг нөхөн сэргээх нэгдсэн бодлого боловсруулж, гэрээ хэлэлцээр хийх юм.