Ням гаригт болсон Молдавын парламентын сонгуульд Коммунист нам хошуучилж байна. Сонгуулийн төв хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр тус намынхан 49.5 хувийн санал авч 680 гаруй тойрогт ялалт байгуулсан тухай АР мэдээллээ. Түүнчлэн Либерал ардчилсан нам 27.9, Ардчилсан нам 13.8 хувийн санал тус тус авч Парламентад суудалтай болж байгаа юм. Молдавын Ерөнхий сайд Влад Филат өмнөх сонгуульд мөн коммунистууд ялж, үймээн гарч байсныг дурдаад санал тоолж дуусахад энэ тоо өөрчлөгдөж магадгүйг онцолжээ.