Кубизмыг үндэслэгч, алдарт зу раач Пабло Пикассогийн 270 бүтээлийг тэднийд цахилгаанчнаар ажилладаг байсан өвгөн хадгалж байжээ. Нийт 60 сая еврогоор үнэлэгдэх уг зургуудын талаар өмнө нь хэн ч, тэр бүү хэл төрсөн хүү нь ч мэддэггүй байжээ. Зураачийн өдрийн тэмдэглэлийг үзэж байгаад энэ тухай мэдсэн хүү Клод Пикассо нь цахилгаанчныг хайж олон бүтээлүүдийг олсон гэнэ. Цахилгаанчин 1900-1932 онд зурсан уг зургуудыг П.Пикассог нас барсных нь дараа гэрээс нь олоод хав дарчихсан гэнэ.