Украины Черновицк мужийн гэрлэх ёслолын ордонд нэгэн хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Өдгөө 90 настай Александр Семенович, 83 настай Степанида Ильинична нар хагас зуун жилийн өмнө танилцсан гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хөрш амьдарч байсан энэ хос 64 жилийн дараа дахин тааралдаж гэрлэхээр шийдсэн байна. Залуу хосын хуримын зардлыг тус мужийн гэрлэх ёслолын ордон гаргасан аж.