Нууц бичиг баримтыг нийтэд дэлгэн дуулиан дэгдээдэг “WikiLeaks” сайт АНУ-ын дипломатчдын тухай материал нийтлэхээ амласан билээ. Цагаан ордон дипломат харилцаатай улсууддаа энэ тухай анхааруулж, тусгай мэдэгдэл хийсэн юм. Харин хулгайн замаар олж явсан уг мэдээллийн талаар тус сайтынхантай хэлэлцээр хийх бодолгүй байгаагаа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. “Нууц баримтыг хууль бус замаар олж, нийтэд дэлгэн АНУ-ын дипломат харилцаанд сэв суулгахыг хүссэн эдгээр хүмүүстэй тусгайлан ярилцаж, хэлэлцэх шаардлага бидэнд байхгүй ” хэмээн тэд өгүүлжээ.