Өнгөрсөн сарын 31-нд католик сүм рүү дайран халдлага үйлдсэн алан хядагчдыг мөрдөн байцаах явцад тэд “Аль-Каида” бүлэглэл шинэ толгойлогчтой болсон хэмээн мэдүүлсэн байна. Каррада дүүрэгт болсон уг мөргөлдөөний улмаас 58 хүн нас барсан бөгөөд гэмт этгээдүүд шинэ толгойлогчийнхоо даалгавраар энэ хэргийг үйлдсэн гэжээ. Иракийн Дотоод хэргийн сайд Абу Региф уг мэдээллийн дагуу ажиллаж, алан хядах бүлэглэлийг хэн толгойлж байгааг тогтооно гэж мэдэгдэв.