АНУ-ын цэргүүд БНСУ-тай хамтарч Шар тэнгист цэргийн сургуулилалт хийж эхэлжээ. БНАСАУ-ын цохилтоос урьдчилан сэргийлэх зорилготой уг ажиллагаа дөрвөн өдөр үргэлжлэх юм. Солонгосын хойгийн баруун хязгаарт болж буй уг сургуулилалтыг Хойд Солонгос өдөөн хатгалга хэмээн хүлээж авч байгаагаа мэдэгдсэн байна.
Ёнпён аралд болсон буудалцаанаас хойш бие биеэ буруутгаж байгаа хоёр Солонгосын харилцаанд уг цэргийн сургуулилалт дахин цав суулгана хэмээн БНХАУ үзэж буй аж. Буудалцаанаас болж арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байсан Өмнөд Солонгосын Засаг захиргаа иргэдийн аюулгүй байдлыг хангахад хамтарсан сургуулилалт зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэн юм.
Уг ажиллагаанд АНУ-ын “George Washington” бөмбөгдөгч онгоц, 75 сөнөөгч онгоц, 6000 усан цэрэг, БНСУ-ын 10 усан онгоц оролцож байгаа аж.