Зул сарын баяраар сүлд модны дор бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан залууг АНУ-ын Орегон мужид баривчилжээ. Сомали гаралтай, 19 настай Осман Мохамад гэгч Портлэндын төв талбайд халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсан аж. Сэжигтэй этгээд сүлд модны дэргэд байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд шалгахад тэрбээр зугтахыг завдсан байна. Мөрдөн байцаалтын явцад Осман Мохамад Пакистаны алан хядах бүлэглэлтэй холбоотойгоо хүлээлээ.