Америкийн хөрөнгө оруулалтын KKR сан лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Del Monte Foods” компанийг дөрвөн тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ. Үүний зэрэгцээ тус компанийн 1.3 тэрбум долларын өрийг дарж өгөхөө амласан байна. “France-Presse” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хоёр тал хэлэлцээр хийжээ.
KKR сан “Del Monte Foods” компанийн нэгж хувьцааг 19 доллараар үнэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сараас өмнө худалдаж авах нөхцөл тусгасан байна. Гэвч уг компани ирэх нэгдүгээр сарын 8-наас өмнө илүү ашигтай санал ирвэл KKR сантай байгуулсан хэлэлцээрээ цуцлах эрхтэй байгаа аж. “Del Monte Foods” компани лаазалсан мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо үйлдвэрлэхийн зэрэгцээ муур, нохойн хоол ч хийдэг ажээ.
Д.МӨНХЧИМЭГ