Дэлхий даяар нас барж буй зуун хүний нэг нь дам тамхидалтаас болж хорвоог орхидог гэнэ. ДЭМБ-аас явуулсан судалгаагаар жил бүр 600 мянган хүн тамхины утаанд хордон нас бардгаас 165 мянга нь хүүхэд байд гийг тогтоожээ. Дэлхийн 192 улсаас ирүүлсэн статистикийн судалгаагаар хөгжиж буй орнуудад дам тамхидалтаас үүсэлтэй амьсгалын замын халдварт өвчин, астма, уушгины хорт хавдраар нас барагсдын тоо өндөр хувьтай байгааг тогтоосон байна. Түүнчлэн тамхинаас болж нас барагсдын дийлэнх нь 30-55 насны эмэгтэйчүүд байдаг гэнэ.