Мөн хугацаанд 1624 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 буюу 7.4 хувиар буурчээ. Зарим төрлийн гэмт хэрэг өссөн ч, өмчлөх эрхийн болон нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8.2-34.4 хувиар багассан нь ийнхүү буурахад нөлөөлжээ.