Нутаг дэвсгэрийн маргааны улмаас газрын ховор элемент нийлүүлэхээ түр зогсоогоод байсан БНХАУ-ын хөлөг онгоц энэ долоо хоногт Японыг зорин хөдөлжээ.
Японы тэнгисийн цэргийн хүчин Хятадын загасчдын хөлөг онгоцны ахмадыг баривчилсны дараа БНХАУ газрын ховор элемент экспортлохоо түдгэлзүүлсэн билээ. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайт Акихиро Охато “Газрын ховор элемент ачсан хоёр хөлөг онгоц энэ долоо хоногт Япон руу хөдөлсөн” хэмээн “BBC” агентлагт мэдээлжээ.
Хятадаас ямар хамааралтай болохоо мэдэрсэн япончууд тус элементийн ханган нийлүүлэгчээ төрөл жүүлэх оролдлогыг хийж эхлээд байна. Тэд Вьетнам, Австрали болон манай улс тай хайгуул, олборлолтын асуудлаар хэлэлцээр хийж буй юм.
Б.Цэцэгсүрэн