ДОХ-ын тархалт дэлхий даяар багассан тухай UNAIDS-ийн мэргэжилтэн Мишель Сибиде мэдэгдсэнийг BBC мэдээллээ. НҮБаас явуулсан судалгааны дүнд уг өвчний халдвар авсан хүний тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад эрс цөөрснийг тогтоожээ.
Өнгөрсөн жил 2.6 сая хүн ДОХ-ын халдвар авсан бол энэ онд уг тоо 20 хувиар буурсан байна. Мөн энэ өвчнөөр нас барж буй хүний тоо ч багасах хандлагатай байгааг тэрбээр онцолсон байна. Гэвч Африк, өмнөд Сахарын орнуудад өвчний тархалт өндөр хувьтай байгаа нь Олон улсын байгууллагуудын анхаарлыг татсан хэвээр байна.
“ДОХ-той тэмцэхэд хөрөнгө мөнгө зарцуулж байгаа нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Гэхдээ ядуу буурай орнуудад хүмүүс сая саяараа энэ өвчинд өртөж, нас барсаар байгаа” хэмээн өгүүлжээ.