Коммунизмын үеийн эд зүйлийн дуудлага худалдаа зарлахаар Унгарын Засгийн газар шийджээ. Ирэх сарын 6-нд болох уг дуудлага худалдаагаар В.И.Ленин тэргүүтэй коммунистуудын хэдэн зуун баримлыг зарахаар төлөвлөж байгаа юм. Унгарын эрх баригчид Төрийн ордны агуулахад хадгалагдаж байгаа эдгээр баримлыг зарж, олсон мөнгөө хөнгөнцагааны үйлдвэрт гарсан осолд өртсөн хүмүүст тусламж болгон өгөх гэнэ.