Ирэх оны долдугаар сараас ХБНГУ-ын иргэд зарлан дуудах журмаар бус, сайн дураараа цэргийн алба хаах болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг мэдэгдсэнийг BBC дамжуулав.
Ингэснээр тус улсын армийн бие бүрэлдэхүүн 250 мянга байснаа 180 мянга хүртэл цөөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Гэхдээ сайн дураараа цэрэгт алба хаавал өндөр бэлтгэлийн дүнд чадварлаг сайн цэргийн ажилтан бэлдэнэ хэмээн найдаж буйгаа Карл-Теодор цу Гуттенберг онцолжээ.
Түүнчлэн бусад оронд энхийн журмаар алба хаахад энэ нь дөхөм болох аж. Одоогоор 7000 герман цэрэг гадаадад алба хааж байгаа бөгөөд ур чадварын хувьд гологдох тохиолдол гардаг гэнэ.