Лиссабонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 2015 оноос урьтаж Афганистанаас цэргээ гаргахаа мэдэгдэв. Түүнчлэн Ойрхи Дорнод дахь зөрчлийг дан ганц зэвсгийн хүчээр шийдэхгүй хэмээн тэрбээр онцолжээ. Одоогийн байдлаар тус улсын 10 мянга гаруй цэрэг Афганистанд алба хааж байна.