Камбожийн нийслэл Пномпенд гурван өдөр үргэлжилсэн усны баярын үеэр 370 гаруй хүн дарагдан нас барж, 700 ор чим хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын нийслэлийг алмаазан аралтай холбосон гүүрэн дээр цугларсан олны хөлд дарагдан, олон хүн амь эрсэджээ. Яг юунаас болж хүмүүс үймж эхэлс нийг тодруулахаар мэргэжилтн үүд ажиллаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжаас үзэхэд гүүрний даац хэтэрснээс нурах нь гэсэн сургаар цугласан олон сандарч эхэлсэн гэнэ.
Мөн амь гарах гэсэн зарим хүн гүүрний хашлаганаас зуурч цахилгааны утсыг тасалснаар ойролцоо байсан олон хүн өндөр хүчдэлд цохиулж, амиа алджээ. Камбожийн Сайд нарын танхимын тэргүүн Сок Ан болсон явдлын талаар нарийн тодруула хыг холбогдох албаныханд үүрэг болгож, арваннэгдүгээр сарын 25-ныг бүх нийтийн эмгэнэлийн өдөр болгон зарлалаа. Түүнчлэн Засгийн газрын төлөөлөгчид Пол потын дэглэмээс хойш тус улсын түүхэнд гарсан хамгийн эмгэнэлт явдал боллоо гэв.
Ажиглагчид болсон явдлыг золгүй гэхээсээ илүү зохион байгуулалттай хэмээн үзэж байгаа ч хууль сахиулах албаныхан террорист ажил лагаа биш хэмээн няцааж байгаа юм. Одоогийн байдлаар Пномпен хотын бүх эмнэлэг өвчтөнөөр дүүрч, бэртэж гэмтсэн хүмүүсийг шалан дээр хэвтүүлэхэд хүрээд байгаа аж. Амь үрэгдэгсдийн ар гэрт тус бүр 1.25 мянган доллар олгохоор шийдвэрлэсэн байна. Усны баярыг борооны улирал дууссантай холбог дуулан Мьянмар, Камбож, Вьетнамд тэмдэглэдэг.
Х.ОДОНЧИМЭГ