БНАСАУ-ын их буучид өчигдөр 14.34 цагт (Солонгосын цагаар) хилийн дагуух БНСУ-ын Ёнпон арал руу 200 удаа буудсан тухай АР мэдээллээ. Өмнөд Солонгосын цэргүүд хариу гал нээж, буудалцаан болсон арал руу F-16 сөнөөгч онгоцоор бууджээ.
БНСУ-ын Засгийн газар яаралтай хуралдаан зохион байгуулж, Ёнпон аралд иргэний дээд хэмжээний онц байдал зарлаж, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг Шар тэнгис дэх цэргийн хүчнийхэнд үүрэг болголоо. Өмнөд Солонгосын эрх баригчид гал нээсэн шалтгаанаа улс орноо хамгаалах зайлшгүй үйлдэл хэмээн тайлбарлаад, галаа зогсоохыг сөргөлдөгч талаас шаарджээ. Солонгосын хойгоос баруун тийш 100 километр зайд орших хоёр Солонгосын мар гаантай усан хилийн зурваст оршдог Ёнпон аралд сум шууд туссан хэмээн Өмнөд Солонгосын Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Хурандаа И Бун Вү мэдэгдэв.
Ойролцоогоор 80 гаруй удаа харилцан гал нээсэн болохыг И Бун Вү нотоллоо. Талууд нэг цаг гаруй буудалцсаны эцэст орон нутгийн цагаар 16.40 цагийн үед буудалцаанаа зогсоожээ. Инчон хотын хэвлэлийн төлөөлөгч Хойд Солонгосын тал гал нээсний улмаас энгийн дөрвөн иргэн шархадсан гэж мэдэгдлээ. Арлын ууланд гарсан гал газар авч, байшин барилга шатаж, ойр орчим нь цахилгаангүй болжээ. Өмнөд Солонгосын Жанжин штабын дарга Хан Мин Кү тус улсад байрлаж байгаа Америкийн цэргийн командлагч генерал Волтер Шарптай утсаар ярьж хурцадмал байдлын эсрэг хамтран ажиллаж асуудлыг хэлэл цэхээр тохиролцсоныг Жан жин Штабын хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бак Хойд Солонгосын талаас их буугаар гал нээсэн явдлыг мөргөлдөөн болж хувирахаас сэр гийлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг Засгийн газартаа үүрэг болгожээ. “Бид байдлыг хурцатгахгүйн тулд нөхц өл байдлыг зөв удирдан зохицуулах шаардлагатай байна” гэж Ерөнхийлөгч И Мён Бак ерөнхийлөгчийн ордны газар дорх нуувчид болсон онцгой хуралдааны үеэр хэлжээ. Өмнөд Солонгос улсын жил бүр зохион байгуулдаг батлан хамгаалах чиглэлийн гурван том сургуулилалтын нэг болох Хогук хэмээх цэргийн сургуулилалт нь өнгөрөгч даваа гаригт эхэлсэн бөгөөд нийт 70.000 гаруй цэрэг оролцож байгаа юм байна.
Хамгийн сүүлийн мэдээ гээр Өмнөд Солонгосын хоёр иргэн буудалцааны үеэр амиа алдан, 15 цэрэг гэмтэж, 70 гаруй барилга байшин шатжээ. Хойд Солонгос хоёр жилийн өмнө цуцалсан цөмийн зэвсгийг хураах зургаан талт хэлэлцээрийг сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Инчоноос холгүй орших уг арал дээр 1300 хүн амьдардаг бөгөөд Засгийн газраас үүрэг өгч арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Хилийн асуудлаас болж үе үе маргалддаг хоёр Солонгос өнгөрсөн нэг, наймдугаар сард Шар тэнгис дэх хилийн зурвасаас болж гал нээж байв. 1950-1953 оны Солонгосын дайны дараа тогтоосон далайн хилийн зурвасыг хоёр улс 2008 онд хамтарч ажиллах бүс болгосон юм. Энэ оны гуравдугаар сард Шар тэнгист живсэн БНСУ-ын хөлөг онгоцноос болж хоёр улсын харилцаанд зөрчил үү сэж, уг хөлгийг Хойд Солонгосын цэргүүд бөмбөгдөж, живүүлсэн хэмээн судлаачид таамаглаж байсан.
Өнгөрсөн долоо хоногт уран баяжуулах шинэ үйлдвэрээ АНУ-ын төлөөлөгчдөд танилцуулсан БНАСАУ “Энэ сүүлчийн цохилт биш” хэмээн мэдэгдсэн тухай хэвлэлүүдэд бичжээ. Өмнөд Солонгосын тал энгийн иргэдийг ялгалгүй гал нээснийг заналхийлэл гэж үзэн, уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа бол Хойд Солонгосчууд өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж, цэрэг зэвсгийн хүчээр зохицуулах болно гэжээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын тал Хойд Солонгос дахин тус улсын эсрэг халдвал яг адилхан хариу барина гэдгээ мэдэгдсэн байна.
ЯПОН
Японы Засгийн газар хоёр Солонгосын хилийн зурваст буудалцаан болсон даруй Аюулгүйн зөвлөлөө хуралдуулжээ. Буудалцаан болсон өдөр Японд амралтын өдөр байсан юм. Энэ өдөр сонин гардаггүй ч хоёр Солонгосын байдлыг иргэддээ шуурхай мэдээлж, гудамжинд хэвлэл үнэгүй тараасан байна.
ХЯТАД
Хятадын засгийн га зар яаралтай хуралдан, Солонгосын хойгийн асуудлаар ярилцжээ. Тус улсын Засгийн газар Солонгосын хойгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Өмнөд Солонгост байдал ямар байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлтэй 15.35 цагт (Солонгосын цагаар 16.35 цагт) холбогдож тодрууллаа.
-Буудалцаан юунаас үүдэлтэй юм бол. Бодит мэдээлэл өгнө үү?
-Өмнөд Солонгосчууд хээрийн сургуулилалт хийж байгаад хилийн зурваст сум алдсан. Үүний хариуд Хойд Солонгосоос 3-4 удаа буудсан хэрэг гарлаа. Гэхдээ одоо байдал нам жим байна.
-Олон улсын мэдээллийн агентлагууд болон манай телевизүүд нийт 200 гаруй удаа буудалцаж, олон хүн хүнд гэмтсэн гэж мэдээлж байна. Монголчууд олноор амьдардаг болохоор та айдаст автуулахгүй гэж тайван байна гэж мэдээлж байна уу?
-Үгүй ээ. Байгаа байдлыг л хэлж байна. Хүн айж сүрдэхээр тийм зүйл болоогүй.
-Монголчууд гэмтэж бэртсэн тохиолдол байгаа болов уу. Түүнээс гадна зарим нэг дүүргийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна гэсэн үү?
-Одоогийн байдлаар нэг ч гадаадын иргэн буу далцаанд өртөөгүй. Хилийн зурвас газар цөөн айл байдгийг нүүлгэн шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.
Бид цагийн дараа дахин холбогдож байдал ямар байгааг тодрууллаа. (Монголын цагаар 16.47 цаг, Солонгосын цагаар 17.47 цагт)
-Одоо байдал ямар байна вэ. Буудалцаан үргэлжилсээр байгаа гэх юм?
-Буудалцаан болсон газар Сөүлээс маш хол, далайн эрэг газар учраас нийслэлд ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Буудалцаан зогсоод зургаан цаг болж байна.
-Японы сайтад Инчоны нисэх онгоцны буудалд бөмбөг хаясан гэж мэдээлжээ. Энэ үнэн үү?
-Тийм зүйл болоогүй. Хойд Солонгосын тал хариу 3-4 удаа л буудсан гэв.
Манай сонины сурвалжлах баг Пусан дүүргийн Үүжинбүүд амьдарч буй Монгол Улсын иргэн Т.Ирэхзаяатай холбогдон, байдал ямар байгааг тодрууллаа.
-Таны амьдарч буй дүүрэг хилтэй ойрхон. Та бүхэнд ямар нэгэн зүйл мэдэгдсэн үү?
-Бидэнд мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ айгаад байх юм. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй, түүгээрээ Өмнөд Солонгосыг болоод дэлхийг айлгадаг шүү дээ.
-Хилтэй ойр байдаг дүүргийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, иргэний онц байдал тогтоолоо гэсэн мэдээлэл байна. Танай үйлдвэр ажиллаж байгаа юу?
-Эндхийн солонгосчууд юу болсныг зурагтаар үзээд, Хойд Солонгосчуудаа хараагаад л сууж байна. Үйлдвэр цагийн хуваарийн дагуу ажиллаад сая тарлаа. Наана чинь цаашдаа байдал ямар болох талаар мэдээлэл байна уу?
-Одоогоор ГХЯ ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
-Баяртай.
ГХЯ-ны Консулын газар, Олон нийттэй харилцах газрын мэргэжилтнүүдтэй холбогдон Сөүлээс ямар мэдээлэл ирснийг тодруулахад “Одоогоор манай улсын иргэн буудалцаанд өртөөгүй. Бид Сөүл дэх ЭСЯ-тай байнга холбогдон, байдал ямар байгааг асууж, мэдээлэл авч байна. Цагийн байдлыг харж байгаад шаардлагатай гэж үзвэл өөрийн улсын иргэддээ зориулж сануулга гаргах болно” гэв.
Х.Оюунсүрэн, Х.Одончимэг, П.Шинэбаяр