Хойд Солонгосын талаас өнөөдөр Өмнөд Солонгос руу их буугаар гал нээсэн талаар Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг мэдээлжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын дөрвөн цэрэг шархдсан талаар мөн мэдээндээ дурдсан байна.
Орон нутгийн цагаар 14.30 цагийн үед анх гал нээсэн бөгөөд хүн ам суурьшсан Өмнөд Солонгосын арал руу (Yeonpueong Island) 200 гаруй удаа их буугаар буудсан байна. Өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарласан тухай дэлхийн төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Буудалцаан одоо ч үргэлжилж байгаа ба хоёр талаасаа артилерийн гал нээлттэй байна.
Түүнчлэн Yonhap агентлагийн мэдээлснээр тус улсын цэргийн арми сөргүүлж, 80 удаа их буугаар буудсанаас гадна сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн гэнэ. Yonhap агентлагийн телевизийн мэдээгээр битүү утаа болсон дүрс, гэрэл зургийг нэвтрүүлсэн ч их бууны сум чухам ямар гай гамшиг учруулсан нь тодорхой харагдахгүй