“Үхэл наймаалагч” хэмээгдэн шүүгдэж байгаа ОХУ-ын иргэн Виктор Бутын намтраас үндэслэн Францын зохиолч Жерар де Вилье роман бичжээ. Түүний бичсэн “Бангкокын занга” хэмээх энэхүү ном нэлээд шуугиан тарина хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Жерар де Вилье Виктор Бутыг Тайландад шоронд хоригдож байхад нь хэд хэдэн удаа эргэж очин уулзаж байсан гэнэ. Алан хядагчдад зэвсэг нийлүүлдэг хэмээн буруут гагдаад буй Оросын бизнесмений тухай уг ном удахгүй худалдаанд гарах гэнэ.