Япон улсын Хууль зүйн сайд Минору Янагида албан тушаалаасаа огцорсон тухайгаа өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр зарлажээ. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсито Сэнгоку Хууль зүйн сайдын үүргийг түр хугацаагаар гүйцэтгэх болсон тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн аж.
Минору Янагида өмнө нь Хирошимад сонгогчидтой уулзах үеэрээ хийсэн мэдэгдэл нь шуугиан дэгдээж, сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртсөн юм. Тэрбээр “Хууль зүйн сайд байх амархан. Ердөө “Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа” эсвэл “Энэ талаар тайлбар хийхгүй” гэсэн хоёр өгүүлбэрийг л хэлж чаддаг байхад болно” хэмээн олны өмнө хэлж байжээ.