АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 2012, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолгүй байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн хатагтай Клинтон “Дэлхийн тавцан дахь Амери кийн нөлөөг ихэсгэх, улс эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүчин зүтгэх л миний хувьд хангалттай” хэмээн “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Мөн сонгуулийн кампанит ажилд оролцох хүсэлгүй байгаагаа ч мөн тэрбээр онцолж байсан юм. 2012 онд болох тус сонгуульд Аляск мужийн амбан захирагч асан Сара Пэйлин оролцохоо мэдэгдэж байсан бөгөөд Бүгд найрамдах намаас сенатч Скотт Браун, Жон Кайл нар нэрээ дэвшүүлж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.