Устах аюул нүүрлээд буй барыг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд зориулсан олон улсын форум ОХУ-ын СанктПетербург хотод эхэллээ. ОХУ-ын Байгаль орчны яам Дэлхийн банктай хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд 13 орны төлөөлөгч оролцож байна.
Одоогийн байдлаар Бангладеш, Бутан, Вьетнам, Энэтхэг, Индонез, Камбож, БНХАУ, ОХУ-д нийт 2500 толгой бар үлдээд байгаа бөгөөд Амур, Бенгаль, Уссурид нутагладаг барын төрөл зүйл устаж алга болоход тулаад байгаа юм.