Ватиканд 150 хамба лам болон католик шашны зүтгэлтэн бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг лам нарыг авч хэлэлцэв. Сүүлийн жилүүдэд лам нарыг ийм хэрэгт буруутгасан мэдээлэл их гарч, зарим оронд үүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан ч хийх болсон.
Хэвлэлээр цацагдаж байгаа дээрх мэдээллээс болж Ватиканы нэр хүнд унаж буйтай холбогдуулан Ромын пап лам XVI Бенедикт хаалттай хуралдаан зохион байгуулсан нь энэ юм. Уг хуралдаанаар ямар шийдвэрт хүрч, ямар арга хэмжээ авахаар тогтсоныг ойрын хугацаанд нийтэд мэдээлнэ хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.