Польшид орон нутгийн сонгууль боллоо. Урьдчилсан дүнгээр эрх баригч “Иргэдийн тавцан” намаас нэр дэвшигчид томоохон хотуудад ялалт байгуулсан байна. Варшав хотын захирагчаар тус намын нэр дэвшигч Ханна Гронкевич-Вальц сонгогдсон тухай “Ройтерс” мэдээлэв. Сонгуулийн төв хорооны мэдээлж буйгаар тус улсын нийт хүн амын 43.23 хувь нь саналаа өгсөн бөгөөд санал хураалтын явцад ямар нэгэн будлиан гараагүй гэнэ.