Туркменистан улс “Nabucco” дамжуулах хоолойд байгалийн хий нийлүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайдын орлогч Баямирад Хожамухамедов амлажээ. Энэ нь Европын холбооны улсууд байгалийн хийн тал дээр ОХУ-ын хамаарлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
3300 км-ийн урттай дамжуулах хоолойд тэд жилдээ 40 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх аж. Тиймээс Европын холбооныхон энэ тал дээр санаа зовох асуудалгүй боллоо хэмээн “BBC” агентлагийн цахим хуудсанд тэмдэглэжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН