Шинэ Зеландын нүүрс олборлох “Парк Ривер” уурхайд дэлбэрэлт болж 29 хүн нурангид дарагджээ. Тус улсын Эрчим хүчний сайд дэлбэрэлт юунаас болж гарсныг тодорхойлох Ажлын хэсэг байгуулах тушаал гаргаж, газар дор дарагдсан уурхайчдыг аврах ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдэгдсэн байна. Уурхайн удирдлага уурхайн гүнд байгаа 29 хүнийг амьд мэнд эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа ч ослын улмаас ялгарч буй хорт хий, нуранги зэргээс болж ажиллагаа хүндэрч байгаа аж.