АНУ болон Европын холбооны дээд хэмжээний уулзалт Португалийн нийслэл Лиссабонд эхэллээ. Америк, Европ тивд амьдарч буй 800 сая хүний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах нэгдсэн стратегийг боловсруулж, цэргийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай энэ уулзалтаар хэлэлцэх аж.
Эл арга хэмжээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Европын холбооноос Еврокомиссын тэргүүн Херман ван Ромпей, Жозе Мануэл Баррозу нар оролцож байгаа юм.