ОХУ-аас хүүхэд үрчилж аваад хэрцгийгээр хөнөөсөн америк иргэдийг шүүх хурал Нью-Йорк хотод удахгүй болно. Пенсильвани мужийн шүүгч Жон Кеннедигийн мэдэгдсэнээр Майкл болон Наннет Крайверт цаазаар авах ял оноож магадгүй гэнэ.
Тэд хоёр жилийн өмнө гурван настай Иван Скоробогатов хүүг үрчилж авсан бөгөөд учир битүүлгээр нас барсан хүүд задлан шинжилгээ хийснээр хүний гарт амиа алдсаныг нь тогтоосон аж. Хууль сахиулах албаныхан эцэг эхийг саатуулан шалгасны дүнд өргөмөл хүүгээ зодож хороосныг тогтоосон байна.