Венесуэлийн сөрөг хүчний намууд 100 сая доллар цуглуулж Ерөнхийлөгчийнхөө амийг хөнөөхөөр завдаж байна хэмээн Уго Чавес мэдэгдлээ. Тэрбээр “Universal” сонинд өгсөн ярилцлагадаа “Ямар ч хамаагүй үнээр миний толгойг залги хыг хүсэж байгаа этгээдүүдийн нэг нь “Globovision” телевизийн захирал Гильермо Сулоагу юм ” хэмээн өгүүлсэн байна.
Сөрөг хүчний намын гишүүн Гильермо Сулоагу одоо АНУ-д байгаа бөгөөд Уго Чавес өөрийн нь амь насанд аюул заналхийлж байна хэмээн Интерполд хандахаа ч онцолжээ.