НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нар хамтарч ажиллах удаан хугацааны гэрээнд гарын үсэг зуржээ. НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг 48 орон Афганистаны аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллах тухай уг гэрээнд заасан аж. Түүнчлэн Афганистаны цэрэг, цагдаа нарыг ур чадварын сургалтад хамруулж, тэдний тоог нэмэгдүүлэх талаар ч тэд ярилцаж тохирсон байна.