“The News of The World” сэтгүүлийн редакцаас явуулсан санал асуулгын дүнд британичуудын дийлэнх нь ханхүү Уильямыг хаан ширээ залгамжлуулах хүсэлтэй байгааг тогтоожээ. Уг асуулгад оролцсон хүмүүсийн 58 хувь нь ханхүү Уильямыг, 19 хувь нь хунтайж Чарльзийг хаан ширээнд өргөмжлөх хүсэлтэй байгаа гэнэ.
Хунтайж Чарльз хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хаан ширээ өвлөж авсныхаа дараа гэргий Камилла Паркер Боулзыгаа хатан хаанд өргөмжлөх тухай дурдаж байсан билээ. II Елизавета энэ талаар ямар бодолтой нь бүхэнд сонирхолтой байгаа хэмээн “The News of The World” сэтгүүлд бичжээ.