Мадагаскарт хурандаа Чарльз Андрианасоавин тэргүүтэй хэсэг офицер төрийн эргэлт хийж, цэргийн Засгийн газар байгуулснаа мэдэгджээ. Ерөнхийлөгчийг хугацаагүйгээр сонгох эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болох өдөр буюу уржигдар тэд төрийн эргэлт хийснээ нийтэд зарласан байна.
Хурандаа Чарльз Андрианасоавин “Одооноос Андри Ражуелин төр барихаа болилоо. Бид ард түмний эрх ашгийн төлөө ажиллах цэргийн Засгийн газар байгуулсан” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр шоронд хоригдож буй улс төрийн хэрэгтнүүдийг суллахаа амлалаа.