ХБНГУ-ын Гадаад хэргийн яам алан хядах ажиллагаанаас сэргийлэн харуул хамгаалалтаа чангатгахаа мэдэгдлээ. Тус улсад амьдардаг лалын шашинтнууд энэ сарын сүүлчээр халдлага зохион байгуулж магадгүй гэсэн мэдээлэл гарснаас дээрх арга хэмжээг авч байгаа юм. Нисэх онгоцны буудлууд, төмөр замын вокзалуудад нэмэлт хүч гаргаж, иргэдэд сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.