АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хоёр байгууллага ирэх сарын 3-нд болох сонгуулийн өмнө, эсвэл дараа болж магадгүй эмх замбараагүй байдалд идэвхтэй бэлтгэж байна гэж орлогч сайдын үүрэг гүйцэтгэгч Кена Кучинелли нь мэдэгдсэнийг CNN телевиз уламжиллаа. Хүчирхийлэл гарах тодорхой аюулын тухай тагнуулын мэдээлэл тус яаманд байхгүйг тэрбээр тодруулжээ.
“Washington post” сонинд энэ сарын эхээр бичсэнээс үзвэл сонгуулийн өдөр үүсэж болзошгүй эмх замбараагүй байдлыг мөрдөн шалгахаар Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоо нь бэлтгэж буй тухай эх сурвалжууд нь мэдээлсэн аж. Нью-Йоркт тийм үйл явдал болж магадгүй тухай тус хотын дарга Билл де Блазио өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр дурдсан байна. Даваа гаргаас Нью-Йоркийн цагдаагийнхан сонгуулийн өмнө санал хураах хэсэг, олон нийтийн газарт хэрэг явдал гарахаас сэргийлэхийн тулд нэмж хэдэн зуун ажилтнаа бэлтгэж буйг хэв журам сахиулах нэг байгууллагынх нь орлогч дарга Терри Монахан мэдэгджээ. Үлдсэн хэдэн өдөр Нью-Йоркийн сонгогчдын аюулгүй байдалд заналхийлсэн тодорхой ямар нэг аюул болно гэж цагдаагийнхан бэлтгээгүйг тэрбээр тэмдэглээд, ирэх сонгууль ширүүн маргаан дагуулах эрсдэлтэй байгааг сануулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт “Fox news” телевизээр үг хэлэхдээ өөрийг нь улиран сонгогдсон тохиолдолд эсэргүүцлийн ажиллагаа, хүчирхийлэл гарна гэж болгоомжлохгүй байхыг уриалсан гэнэ. Хууль, хэв журмыг сахин мөрдүүлэхээ Цагаан ордны тэргүүн амласан байна.