Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө гал түймрийн болон галын зөрчлийн дуудлага тус бүр нэг иржээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт машин шатсан байна. Энэ нь тус хорооны иргэн Х-гийн хувийн эзэмшлийн УБГ 42-55 дугаартай “Porter” маркийн машин байжээ. Галыг Аврах гал унтраах 10 дугаар ангийн ажилтнууд унтраажээ.