Өнгөрсөн амралтын өд¬рүүдэд ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурснаас олон хүн сураггүй алга болж, Онцгой байдлын хэлтэс, орон нутгийнхан шуурхай ажиллалаа.
Өчигдрийн байдлаар Өвөр¬хангай аймгийн Хайрхан дулаан сумын “Янзагын Шар хад” гэх газраас 50 настай эрэгтэй Ганхуяг энэ сарын тавны 10 цаг орчимд малдаа яваад сураггүй болсныг, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баянбараатын “Шинэ ус” гэдэг газар мөн өдөр Цолмонбаяр 1000 гаруй малтайгаа шуурганд уруудаад сураггүй байгааг ОБХ-ийн аврагчид эрж байв. Хэнтий аймгийн Баян Овоо сумын “Ханан” гэх газраас Ц.Мөнхөө уржигдар малдаа яваад сураггүй болсныг хайж байна.
Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Дундговь аймгийн зарим сумын малчид малдаа яваад уруудсан болон замд гараад бензин дууссан, цасанд боогдсон мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн аврагчид, сум орон нутгийнхан идэвхтэй эрж хайсны дүнд 150 гаруй хүнийг эсэн мэнд олжээ.