
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахаар Өмнөд Каролин муж улсад явуулсан сунгаанд Жо Байден ялалт байгуулжээ. Түүний төлөө Каролин мужийн 50 орчим хувь нь саналаа өгсөн бол сенатч Берни Сандерс 19 хувийн саналаар удаалжээ. 11 хувь нь саналаар тэрбумтан, буяны үйлстэн Том Стейерт гуравдугаарт жагссан байна. Сонгуулийн дараа явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд ойролцоогоор 10 сонгогч тутмын 8 нь Ж.Байденд саналаа өгсөн байв.